Сүхбаатар аймгийн төрийн цахим үйлчилгээний хэлтсээс аймгийн Засаг даргын дэргэд технологйн хөгжлийг худасгана уриан дор мэдээлэл технологийн “Хурдан” клубийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, клубийн гишүүнээр сонгогдсон хүүхэд, ахмадуудаа батламжиллаа.
Мэдээлэл технологи хурдацтай хөгжихийн хэрээр тус салбарт бодитой хувь нэмэр оруулах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад тухайн чиглэлээр ажиллах, чадварлаг мэргэжилтний эрэлт хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Энэ цаг үед ахлах ангийн сурагчдын болон ахмад настны мэдээлэл технологийн ур чадварыг дээшлүүлж, цахим ур чадвартай иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх клубийг байгуулжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тус клубээр дамжуулан хүүхэд залуусын цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгмийн хүрээлэлд нөлөөлөх, ирээдүйн мэргэжил боловсролоо сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм. Мөн клубийн сурагчид мэдээллийн технологийн чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байна.
Харин ахмадуудад хувийн цахим мэдээллээ удирдах болон хэрхэн хэрэглээгээ хянах, хамгаалах цахим залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цуврал сургалтыг зохион байгуулах юм.










