Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар AI ашигласан ухаалаг камерыг нэвтрүүлэх, Chimege программыг ашиглах, цагдаагийн алба хаагчдаа чадавхжуулах, энхийг сахиулах ажиллагаанд хамруулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн гэж Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Учир нь, Цагдаагийн ерөнхий газар цахим болон зарим шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд үйл ажиллагаандаа дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж, алба хаагчдаа сургах ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, мэдүүлгийг өмнө нь цагдаагийн алба хаагч өөрсдөө бичиж, тэмдэглэж үлдээдэг байсан бол өнөөдөр Chimege программыг ашиглаж, ажлаа хөнгөвчилдөг болсон байна.
Гэхдээ цаашид камерын нэгдсэн төвүүд AI ашигласан ухаалаг камерыг нэвтрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд техник, технологийн ололтыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах, нийгмийн дэг журмыг хамгаалах ажиллагаанд нийтээрээ ашиглах ажил шаардлагатай байна.










