МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД
22-ноос нийт нутгаар +30 градусыг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хэт халалтын үед авах арга хэмжээ:
• Нарны шууд тусгалтай газар удаан байрлахаас зайлсхийх
• 11-16 цагуудад наранд гарахгүй байх. Ингэснээр нарны хор уршгийн эрсдэлийг хамгийн бага байлгаж чадна
• Ус сайн уух. Сэрүүцэхийн тулд хүйтэн ундаа сонгох тохиолдол олон байдаг. Гэвч ундаа, кофе ба бусад уух зүйлс нь биеийн шингэнийг нөхөхгүй улам цангах мэдрэмж төрүүлдэг тул цэвэр ус, зарим тохиолдолд хярам хамгийн зөв сонголт юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
• Нарнаас хамгаалах малгай, шил зүүж хэвших
• Биеийн бусад хэсгийг наранд аль болох ил гаргахгүй байх
• Нарны шууд тусгалтай газар унтахгүй байх
• Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд удаан хугацаагаар авч явахгүй байх. Учир нь агаарын хэм 26 хэм байгаа тохиолдолд машин доторх хэм 49 хэм хүртэлх халдаг учир бага насны болон ахмад насны хүмүүс нарших магадлал өндөр байна.
Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Тамгын Газар











