Зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн анх 2010 онд зохион байгуулагдаж байсан бол манай аймагт 3 дахь удаагаа болж байна.
Ирэх жил Дорнод аймагт болно.
Тэмцээнд Багануур дүүрэг, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 16 байгууллагын 276 тамирчин оюун ухааны их спортоор 2 өдөр өрсөлдөнө.

Тэмцээний нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, БТСГ-ын дарга Ж.Идэрмөнх, Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Эрдэнэ-очир, Сүхбаатар аймгийн шатрын холбооны тэргүүн М.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Энхбаатар, АШХ зөвлөх Г.Алтансүх, МУГБ, шатрын спортын мастер Д.Сэнгэдорж нар оролцлоо.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Сүхбаатар аймгаас Монгол улсын шигшээ тэмцээнд шалгарсан Дэлхийн аваргын мөнгөн медальт А.Эрхэмбаяр, Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын алтан медальт Ц.Анударь, МУ-н шилдэг дасгалжуулагч СДМ Б.Очирсүх, Дэлхийн аваргын шагналт байрт СМ Э.Энх-од, Ази тивийн 3 удаагийн хүрэл медальт А.Оюун-эрдэнэ, Б.Дөлгөөн, Э.Гэгээнээ, Т.Хэрлэн, Улсын аваргын алт, хүрэл медальт, хүүхдийн спортын наадмын мөнгөн медальт Г.Азбилэг зэрэг тамирчид оролцож байна.
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар












