



















Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аяны хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 304 дүгээр тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Шалгалтаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний агуулах нь MNS 5364:2011 стандарт, шошгын мэдээлэл нь MNS 6648:2016 стандартын шаардлага хангаагүй /сүүний шошгод тэмдэглэсэн тослогийн хэмжээ нь лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс зөрүүтэй, шар сүүний ундааны шошгод уургийн агууламжийг лабораторийн шинжилгээнд хамруулалгүйгээр шар сүүнд агуулагдаж буй уургийн агууламжаар тэмдэглэсэн/ хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тавьсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгууль ногдуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар хугацаатай үүрэг даалгавар хүргүүллээ.
Хяналт шалгалт үргэлжилж байна.










