Талх, амтат бейкэрид дуртай л биз дээ? Энэ салбар бол дэлхийн аялал жуулчлалын салшгүй нэг хэсэг юм. Багет талх, амтат курасанаар алдартай Франц улс талх, нарийн боовны технологиор дэлхийд тэргүүлж, гайхагдсаар ирсэн байдаг. Тэгвэл энэ жил дэлхийн талх бэйкэри үйлдвэрлэлийн дэлхийн аврага Япон улс болж, Франц аваргын байр сууриа алджээ. Талх, амтат бэйкэри үйлдвэрлэгчдийн дунд хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын Лион хотноо болсон байна. Уг тэмцээнд нарийн боов урлаачид баг болон оролцдог бөгөөд баг бүрд шоколад, гурил, элсэн чихэр гэх гурван төрлөөр чиглэлээр мэргэшсэн гишүүн байдаг. Ингээд тэмцээн эхлэхэд багийн гишүүд өөрт оногдсон бүтээгдэхүүнээр дэлхийн хамгийн амттай бүтээгдэхүүнийг урладаг билээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оролцогчид бүтээгдэхүүнийхээ өнгө, дизайнд ихээхэн ач холбогдол өгч анхаарал хандуулсан бөгөөд тусгай байр эзэлсэн Хятадын баг луу урлаж үзүүлжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хоёрдугаар байранд орсон Францчууд үндэсний билэгдэл азарган тахиа урласан байна.
Харин тэргүүн байр хүртсэн Японы багийнхан өөрсдийн урласан нарийн боовондоо түүх, соёлоо шингээжээ.
Талх нарийн боовны технологи бол дэлхийн аялал жуулчлалын салшгүй нэг хэсэг бөгөөд Франц улсын амттанг идэх зорилгоор очдог жуулчид энэ жил Японыг зорих төлөвтэй байна.










