"Tesla Inc" (NASDAQ:TSLA) компанийн "Cybertruck" загвар АНУ-ын Авто Тээврийн Зохицуулах Байгууллагаас 5 одтой аюулгүй байдлын үнэлгээ авлаа. Энэ талаар Үндэсний Замын Аюулгүй Байдлын Захиргаа (NHTSA) энэ долоо хоногт мэдээлжээ.
NHTSA нь 2024, 2025 оны бүх хувилбар болон хөтлөгчийн төрөл бүрийг хамруулан "Cybertruck"-д хамгийн өндөр буюу 5 одтой үнэлгээ өгсөн байна.
"Cybertruck" нь урд болон хажуугийн мөргөлдөөний хамгаалалтад 5 од, харин хөмрөх эрсдэлийн үнэлгээнд 4 од авсан ажээ. Энэ үнэлгээ нь Тээврийн яамны харьяа тус агентлагаас явуулсан нарийн туршилтын дараа гарсан юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хэрэглэгчдийн "Cybertruck"-ийн аюулгүй байдалтай холбоотой зарим эргэлзээг энэ үнэлгээ намжааж байна. Шүүмжлэгчид тус автомашины хурц өнцөгтэй загвар, зэвэрдэггүй ган гадаргуу нь явган зорчигчдод аюул учруулж болзошгүй гэж үзэж байгаа.
"Cybertruck"-ийг 2023 оны сүүлээр худалдаанд гаргаснаас хойш нийт 26 гомдол, 2 мөрдөн байцаалт, 7 удаагийн сануулга аваад байгаа. Эдгээр асуудлууд нь хааз, шил арчигч болон зарим бүтцийн гэмтэлтэй холбоотой байв. "Tesla" компани 2024 онд нийт 30,000 гаруй "Cybertruck" борлуулсан нь компанийн нийт цахилгаан автомашины борлуулалтын багахан хэсгийг эзэлж байна.











