Цагаан сар буюу хаврын эхэн сарын шинийн 1-нээс шинийн 15-ныг хүртэл бурхан багш өөрийн сургаал номлолоо айлдаж, үзэл онолоо айлдаж, олон хүний буруу бодол, буруу төөрөгдлийг арилгаж, олон хүн зөв зам мөрд орсон онцгой баяр юм. Эрт дээр үеэсээ бурхны шашныг шүтэж ирсэн монголчуудын хувьд Цагаан сарын баяр нь соёл уламжлал талаасаа, шашин шүтлэг талаасаа ч онцгой баяр гэж Гандантэгчэнлин хийд үзэж, цагаан сарын хурал номоо хоёр хэсэгт хуваан хурахаар төлөвлөжээ.
Хуучин номын хурал нь Цагаан сарыг угтаж хурдаг. Цагаан сарын ерөөлийн хурал нь шинийн 1-нээс шинийн 15-ныг хүртэл үргэлжилдэг байна. Энэ номын үйл ажиллагаа нь эрт дээр үеэсээ Гандантэгчэнлин хийдэд хурж эхэлсэн. Энэ уламжлалаараа Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, лхаарамба Д.Жавзандорж шинийн 8-ны өдөр олон нийтэд зориулсан ном айлдана. Энэхүү айлдвар нь хоёр хэсгээс бүрдэнэ гэлээ. Эхний хэсэг нь бурхан багшийн цадиг намтрыг айлдана. Үүний дараа насны авшиг хүртээхээр төлөвлөжээ. Ард түмэндээ насны авшиг хүртээснээр нас уртасна гэж үздэг.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Харин гуравдугаар сарын 16-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр билгүүний зүрхэн судар хэмээх номын айлдвар айлдах юм. Энэ ном нь хоосон чанарыг тайлбарладаг. Хүсэл шунал, атаа хорсол гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл нь буруу бодлоос үүддэг юм байна. Энэхүү номын айлдвар нь буруу бодлыг няцаах, аливаа юмс үзэгдлийн мөн чанарыг тайлбарладаг номлол гэлээ. Мөн шинийн 1-нээс шинийн 15-ныг хүртэл өдөр бүр үдээс хойш 14:00 цагаас Цагаан сарын ерөөл ном хурж, номын айлдвар айлдана гэж Гандантэгчэнлин хийдийн гэвш А.Батцэнгэл мэдээллээ.










