БНХАУ-ын "ByteDance" компанийн "Тик Ток" АПП-ийн тодорхой хувийг АНУ-ын компанид зарах эцсийн хугацаа ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 5-нд дуусгавар болно. Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэж байгаагаар тус компанийн хувьцааны тодорхой хувийг авах сонирхолтой АН-ын компаниуд саналаа илэрхийлсэн гэдгийг өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Худалдан авах саналаа илэрхийлсэн компаниудын тэргүүн эгнээнд технологийн магнат Ларри Эллисоны "Оракл" компани байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Конгресс "Тик Ток" АПП-ыг АНУ-д хориглоод байсан боловч Ерөнхийлөгч Трамп тангаргаа өргөж, ажлаа авангуутаа тус АПП-ыг хоригоос мулталсан. Хоригоос мултлахдаа дөрөвдүгээр сарын 05 өдөр гэхэд "ByteDance" компанийн тодорхой хувийг АНУ-ын компанид зарах шаардлага тавьсныг тус компани хүлээн зөвшөөрсөн. Заасан хугацаа болоход ердөө тавхан хоног үлдээд байгаа юм. Хэрвээ заасан хугацаанд "ByteDance" компани тодорхой хувиа зарж чадахгүй бол АНУ-д "Тик Ток" АПП хаагдах болно.











