Энэ сарын 19-өөс АНУ-д "TikTok" ажиллахаа больж, тус улсын "Tiktok"-чид сүүлчийн бичлэгүүдээ нулимстай хийлээ.
АНУ-ын хэрэглэгчид апплекейшнд нэвтрэх оролдлого хийх үед, "TikTok"-ийг хориглосон хууль хэрэгжиж эхэлсэн тул ашиглах боломжгүй гэсэн зурвас гарч ирж байна.
Уг Хуулийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн АНУ-ын хэрэглэгчид App store болон Play store-оос "TikTok"-ийг татан авах боломжгүй болжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 352:65 саналаар TikTok-ыг хориглох хуулийн төслийг баталсан байдаг. Учир нь TikTok-д бүртгэлтэй Америк хэрэглэгчдийн мэдээлэлд Хятадууд нэвтэрч нь байсан нь батлагдсан юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Иймд холбооны засгийн газар иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж уг хуулийг баталсан гэх тайлбарыг өгсөн юм. Мөн Холбооны засгийн газар 2025-01-19-өөс өмнө TikTok-ийг Америкд зарахгүй бол хаана гэж мэдэгдэж байжээ. Өнөөдрийн байдлаар TikTok-д контент бүтээж орлого олдог 7 сая Америк хүн бий. Хэрэглэгчдийнхээ их хэмжээний дата мэдээллийг хадгалдаг гэх тус апплекейшнийг АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Канад Энэтхэг бүрмөсөн хаасах бол Австралийн Засгийн газар төрийн эзэмшлийн бүх төхөөрөмжид TikTok сууогахыг хоригложээ.










