Олон улсын ачаа, зорчигч тээврийг хөгжүүлэх, Евразид төмөр замын тээврийн нэгдсэн орон зайг бий болгох, тив хоорондын төмөр замын тээврийн сувгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, төмөр замын тээврийн салбарт технологийн дэвшил, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага болох "ОСЖД"-ийн 2024 оны 07, 08 дугаар сард зохион байгуулагдах хуралдааны хуваарийг танилцуулж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ташрамд дурдахад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөөг Олон Улсын ачааны харилцааны хэлэлцээрийн шаардлага, төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын дүрмийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж ОСЖД (Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага)-аас Олон улсад нээлттэй өртөөгөөр зарласан.










