Монгол улсын Их хурлын даргын захирамжаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ахлан ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, С.Эрдэнэбат болон холбогдох албаны албан хаагчдын хамтаар манай аймагт ирж нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Хэлэлцүүлгээр тус ажлын хэсэг аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон худалдан авах ажилтны гэрчилгээ эзэмшигч иргэн төрийн бус байгууллагуудын холбогдох ажилтнуудын төлөөлөлттэй уулзаж цаг үеийн асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч байна.










