“Төрөөс хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих” өдөрлөгийг өнөөдөр /2025.09.29/ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа.

Уг өдөрлөг хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээг хангах, төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллах, төрийн албан хаагчдын хувиараа хөдөлмөр эрхлэлтиийг дэмжих зорилготойгоор анх удаагаа зохион байгуулагдлаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Өдөрлөгт 22 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 1117 ажлын байр бэлэн байгааг төрийн албан хаагчдад танилцуулсан бөгөөд 300 орчим төрийн албан хаагч, иргэд оролцсон байна.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын газар оролцож, нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар










