2025 оны 4-р сарын 23-ны өдөр буюу урд шөнө Туркийн Истанбул хот болон түүний ойролцоох бүсүүдэд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, бэртэж гэмтсэн хүн байгаа ч нас барсан хүний талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 12:49 цагт бүртгэгдсэн бөгөөд Истанбул хотоос баруун өмнө зүгт орших Мармара тэнгисийн Силиври дүүргийн ойролцоо, 6.92 км-ийн гүнд болсон гэлээ. Газар хөдлөлтийн улмаас 272 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний 151 нь Истанбулд бүртгэгджээ. Истанбулын Фатих дүүрэгт гурван давхар хуучин барилга бүрэн нурж, Бакыркөй, Бүйүкчекмече, Силиври зэрэг дүүргүүдэд барилгын дээвэр болон хана хэсгийн нуралт бүртгэгдсэн байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️











