
Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Уг хоолны өдөрлөгт ресторан хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй байгууллага, 18 улс үндэстний нэрийн хоолоор оролцож, Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали хоол болон зууш, кофе, дессерт амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт болохоос гадна олон сонирхолтой хоолны тэмцээн, уралдаан зохион байгуулагдана.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС










