УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байна.

Төрийн өмчийн хууль бол улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсэн нөхцөл гэж үздэг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд бүрэн шинэчлэл хийж, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж байгаагүй бөгөөд зөвхөн бусад өөрчлөгдсөн хууль тогтоомжид нийцүүлэх маягаар 39 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг юм байна.
Харин УИХ-ын гишүүн, ӨБХ-ны дарга О.Номинчимэгийн ахалж байгаа ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чамбайруулах, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх, тодруулах асуудлыг нарийвчилан судлах зэргээр ажиллаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэхүү хуулийн үзэл баримтлал болон төсөлд сум, дүүргийг өмчтэй болгох, өмчийн шилжилт хөдөлгөөнийг тодорхой болгох, эзэнгүй, орхигдсон, нуугдмал өмчийг олж авах бүртгэх, сайн засаглалын үзүүлэлтүүд болох ил тод байдал, хариуцлага, бүртгэл хяналтын тогтолцоог шинэчлэх дэвшилтэт заалтуудыг тусгасан байна. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг өмчийг хэрхэн ангилах, өмчийг захиран зарцуулах этгээдүүдийн үүрэг хариуцлага, өмчийг шилжүүлэх, худалдах, хувьчлах, өмчийг үнэлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.











