



















Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай, Зөрчлийн тухай хуулиудын өөрчлөлтийг татан авч буйгаа мэдэгдлээ.
Шалтгаан нь олон нийтийн санал, шүүмжлэлийг хүндэтгэн үзсэн гэх. Гэхдээ судалж үзээд дахин энэ төрлийн хуулийн төсөл санаачилж өргөн барих далд санаагаа ч хэлж амжив. Тэрээр олон нийтэд мэдээлэл өгч байж, улс орны эдийн засгийг тэлэх, эрчимжүүлэх, хувийн хэвшлийн тулгамдсан асуудал болон ажиллах хүчний хомсдолыг бууруулахад ямар гарц шийдэл байна вэ? гэдгийг судална гэсэн юм. Мөн Монгол залуучуудыг ажлын байраар хангахад юу дутагдаад байна, шаардлагатай ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэхэд юу шаардлагатай байна вэ? гэдгийг судлах нь ээ. Ер нь Монголд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд төсөл санхүүгээс гадна ажиллах хүчний асуудал байдаг. Үүнээс болж хувийн хэвшлүүд цаг хугацаандаа ажлаа хийж чадахгүй байсаар алдагдалд орж, улсын төсвийн хөрөнгө оруулалт хойшилдог гэх мэтээр өөсрдийн өргөн барьсан хуулийн төслөө зөвтгөхөө ч мартсангүй. Учир нь цаашид ажиллах хүчинтэй холбоотой асуудал, давхрын дарамт зэрэг асуудлаар үргэлжлүүлэн судалгаа хийнэ гэв. Учир дутагдалтай, дутуу судалгаатай хуулийн төслөө боловсронгуй болгохоор зорьжээ.









