Украин улс АНУ-д үйлдвэрлэсэн алсын зайн тусгалтай “ATACMS” пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгснийхөө маргааш нь Их Британиас нийлүүлсэн “Storm Shadow" алсын зайн пуужинг харвасан байна. Уг мэдээллийг CNN-д нэрээ нууцалсан албаны эх сурвалж мэдээлсэн бөгөөд BBC тэргүүтэй их Британийн хэвлэлүүд ч баталсан байна.
Тэгвэл Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умероваас Их Британи-Францын пуужинг Оросын нутаг руу харвасан нь үнэн эсэхийг тодруулахад батлах эсвэл үгүйсгэхээс татгалзсан байна. Оросын влоггер өөрийн Telegram хуудсандаа "Storm Shadow" пуужингийн хэлтэрхийн зургуудыг нийтэлж 12 пуужинг Оросын Курск муж руу харвасан гэж мэдэгджээ. Пуужингийн хэлтэрхийн зургуудыг “Storm Shadow" АНУ-ын армийн тэсрэх бөмбөг судлаач асан, зэвсгийн мэргэжилтэн Тревор Болл баталжээ. Тelegram дээр байрлуулсан видео бичлэгт “Storm Shadow" –ын чимээ ОХУ-ын Марино тосгоноос сонсогдож байна гэжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Мягмар гарагт Украин анх удаа АНУ-д үйлдвэрлэсэн 8 ширхэг “ATACMS” пуужинг Оросын нутаг дэвсгэр лүү харвасан бөгөөд анх удаа харваж, Оросын гүн дэх зэвсгийн агуулахыг устгах оролдлого хийжээ. Зэвсгийн агуулах нь Курск мужийн хойд хэсэгт орших Брянск хотод байрлаж байгаа бөгөөд энэхүү халдлагын дараа АНУ тэргүүтэй барууны орнууд Оросын сөрөг довтолгоонд бэлтгэж байна. ОХУ-ын довтолгоо АНУ тэргүүтэй барууны улсуудыг онилж магадгүй учир эхний ээлжид Киев дэх элчин сайдын яамд түр хаагаад байна.










