



















Украины аюулгүй байдлын алба Москвад халдлага үйлдэж ОХУ-ын радиологи, биологи химийн хамгаалалтын хүчний дарга, генерал Игорь Кирилловыг хөнөөлөө. Украины аюулгүй байдлын алба уг халдлагыг үйлдэхдээ алсын удирдлагатай бөмбөг тэсэлж, орцныхоо үүдээр гарч явсан генерал Игорь Кирилловыг туслах Илья Поликарповын хамт хөнөөсөн байна.
Игорь Кириллов ОХУ-ын радиологи, биологи, химийн хамгаалалтын армийн даргын хувьд Орос-Украины дайнд онцгой үүрэг гүйцэтгэж, тулааны талбарт олон төрлийн химийн бодисыг ашигласан хэмээн Украины аюулгүй байдлын алба үзжээ. Мөн түүнийг дайны суртал ухуулагч, дотооддоо худал мэдээлэл түгээх мэргэжилтэн байсан гэжээ. Ийнхүү Украины аюулгүй байдлын албаныхан Москвагийн гүнд нэвтрэх халдлагаа үргэлжлүүлж ОХУ-ын нэр хүндтэй албан тушаалтнуудын амь насанд заналхийлсээр байна. Учир нь Игорь Кирилловын хөнөөсөн явдал нь ОХУ-ын нутаг дэвсгэрт сүүлийн хоёр сарын дотор болж буй дөрөв дэх халдлага болж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Игорь Кириллов
Өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын Брянск мужид ОХУ-ын хүнд бөмбөгдөгч онгоцны 52-р дугаар ангийн нисгэгч Дмитрий Голенков алхаар цохиулж амиа алдсан юм.
Дмитрий Голенков
Харин арваннэгдүгээр сарын дундуур Крымын Севастополь хотод ОХУ-ын Хар тэнгисийн флотын пуужингийн хөлөг онгоцны 41-р бригадын штабын дарга, ахмад Валерий Транковскийг машинд нь бөмбөг тэсэлж хөнөөжээ.
Валерий Транковский
Мөн өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын цэрэг, сансрын аж үйлдвэрийн хөлөгт чиглүүлэх систем боловсруулж, үйлдвэрлэдэг Ангараг гаригийн зураг төслийн товчооны дизайнер Михаил Шацкийг Москвагийн цэцэрлэгт хүрээлэнд буудан хөнөөжээ.
Михаил Шацк










