
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Энэ жилийн тухайд Их Монгол Улсын 820 жилийн түүхэн ой тохиож буй тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 1024 бөх барилдуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд бөхийн бүртгэл эхэлж байгаа юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тодруулбал, Даваа гаригийн 10:00-19:00 цагаас эхлэн нийт гурван өдөр бүртгэл явагдахаар болжээ. Харин өсвөрийн барилдааны бүртгэл Мягмар гаригаас хийгдэж, цагийн хуваарийн дагуу бүртгэх юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.2 болон 9.5-т заасны дагуу 16 насанд хүрсэн байх бөгөөд иргэний үнэмлэх, цолтой бөх нь цолны үнэмлэх зэрэг баримт бичигтэй өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм.


Д.Өөдөө










