Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа, холбогдох төлөөлөл Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч, Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Уулзалтаар талууд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, ДНБ-ий өсөлт, инфляцын түвшин, гол нэрийн түүхий эдийн экспорт болон төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зэрэг макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар ярилцлаа.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Мөн Үндэсний Статистикийн Хорооноос ДНБ-ийг хэлхээ индексийн аргаар тооцох арга зүйн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явц, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #NSO | #Statistics | #ҮСХ










