
✅Унгар Улсын Засгийн газрын "Stipendium Hungaricum" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад зориулсан арга хэмжээ МУИС-ийн дугуй танхимд боллоо.
👏🏻10 гаруй жилийн турш хэрэгжиж буй энэхүү тэтгэлгийн хүрээнд өнөөдрийг хүртэл нийт 2,000 гаруй монгол оюутан хамрагдсан бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 105 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт шалгараад байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
✅Монгол, Унгар хоёр улсын боловсролын хамтын ажиллагаа арвин түүхтэй. Унгарт суралцсан Монгол төгсөгчид өнөөдөр төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг олон салбарт манлайлан ажиллаж байна.
🗣️Арга хэмжээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир оролцож, оюутнуудыг мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ эх орноо төлөөлж буй элч гэдгээ ухамсарлахыг сануулж, эзэмшсэн шинэ технологи, туршлагаа эх орондоо нутагшуулахыг уриаллаа.











