АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленскийн илгээсэн захидлыг хүлээн авснаа мэдэгдэв. Уг захидалд Украины тэргүүн Орос-Украины дайны асуудлаар хэлэлцээний ширээнд суух хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
"Өнөөдөр би Украины Ерөнхийлөгч Зеленскийн чухал захидлыг хүлээн авлаа. Тэр захидалдаа 'Украйн аль болох хурдан хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байна. Бид энхтайван ойртоосой гэж хүсэж байна. Украины ард түмнээс өөр энхтайвныг хүсэх хүн үгүй' гэж бичсэн байсан" хэмээн Трамп мягмар гарагт АНУ-ын Конгресст хандаж үг хэлэхдээ онцоллоо.
Зеленскийн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Цагаан ордонд Трамптай хийсэн хэлэлцээр хурц ширүүн маргаанаар өндөрлснийг бид өмнө мэдээлж байсан











