



















ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины Днепр хотод дунд зайн тусгалтай баллистик пуужингаар цохилт өгсөн гэж мэдэгдэв. Дунд тусгалт баллистик пуужингийн хошуу цөмийн цэнэгт хошуу бус харин хэт авианы цэнэгт хошуутай байсан гэж тодотгожээ. Дунд тусгалын шинэ пуужин “Орешник” нэртэй бөгөөд Украинчуудад сэтгэл зүйн дарамт үзүүлэх зорилгоор ийн нэрлэсэн байх магадлалтай.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
ОХУ Украины Днепр хотод пуужингийн цохилт өгсөн явдал нь Украин улс Америкийн “ATACMS”, Их Британи Францын "Storm Shadow" хэмээх алсын зайн тусгалт пуужингуудаар ОХУ-ын Куркс мужид цохилт өгсний “хариу” хэмээн онцолжээ. Өчигдөр өглөө Украины агаарын цэргийн хүчин ОХУ Днепр хотод алсын зайн тусгалт пуужингийн (ICBM) цохилт өгсөн хэмээн мэдээлсэн юм. Талууд пуужин тив хоорондын болон дунд зайн тусгалт пуужин харваж эхэлсэн нь Орос-Украины дайны цар хүрээг өргөтгөж, шинэ эргэлтийн цэгт авчраад байна.










