Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооноос салбарын нийт Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүдийг оролцуулсан цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад аймаг, дүүргийн Ёс зүйн дэд хороодоос нийт 155 гишүүн цахимаар оролцлоо.
Ёс зүйн Дэд хороод нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор баталсан "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-ыг мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд Ёс зүйн 31 Дэд хороо байгуулагдан ажиллаж байна.

Цахим уулзалтаар Ёс зүйн дэд хороодын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд анхаарах асуудлууд, 2025 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны дарга Ц.Ганцэцэг дэлгэрэнгүй мэдээлэл хийж, зөвлөмж, чиглэл өглөө.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Мөн тус хорооны нарийн бичгийн дарга М.Гэрэлмаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-ыг хэрэгжүүлэн ажиллахад анхаарах асуудлууд сэдвээр мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгч харилцан мэдээлэл солилцлоо.
Нийгмийн даатгалын салбарын ажилтнууд нь иргэд, даатгуулагчдад үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрөө дээдлэх, иргэд, даатгуулагчдынхаа итгэлийг бэхжүүлэх үүрэгтэй.











