



















Өнөөдөр БНСУ-ын Үндэсний Асамблей ээлжит бусаар хуралдан Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах 2 дахь удаагийн импичментэд санал хураав.
Хоёр дахь удаагийн санал хуралтаар Үндэсний Асамблейн 300 гишүүний 204 нь дэмжиж 84 гишүүн татгалзаж, 8 гишүүн санал хураалтад оролцохоос татгалзснаар импичмент дэмжигдлээ.
Ингэснээр Юн Сок Ёлын бүрэн эрх түтгэлзэж байна. Эцсийн шийдвэрийг тус улсын үндсэн хуулийн цэц гаргана.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын бүрэн эрх түтгэлзснээр тус улсын Ерөнхий сайд Хан Дак Сүг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.
Намын болоод ард түмнийхээ дэмжлэгийг алдаад буй Юн Сок Ёлыг огцруулах нь эрх баригч Ард түмний хүч намын аврал болно гэж шинжээчид үзэж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Юн Сок Ёлыг албан тушаалаас нь огцруулах хүртэл 6 сар орчим шаардагдах магадлалтай байна.
Учир нь Юн Сок Ёлын онц байдал зарлаж, эх орноосоо урвасан хэрэгт тусгай мөрдлөг үргэжилж байгаа бөгөөд энэ хэрэг нь хэрхэн шийдэгдэхээс хамаарч үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэр гарна.
Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл сайн дураараа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрээр өнөөдөр ард түмэндээ хандаж,
"Хэдийгээр миний бие улс төрөөс түр завсарлага авч байгаа ч эцсээ хүртэл ард түмнийхээ төлөө тэмцэнэ" гэсэн юм
Одоогоор цэргийн онц байдал зарласан Батлан хамгаалахын сайд хоригдон шалгагдаж байна.










