БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуэнь 2023 онд томилогдсон бөгөөд манай аймагт анх удаа айлчилж байгаа билээ.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Уулзалтаар аймгийн Засаг дарга Н.Энхбат энэ удаагийн уулзалт нь Монгол-Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт эхэлсэн түүхэн үйл явдал болж байгааг онцлоод, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрш аймгууд болон бусад муж хотуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжиж хамтарч ажиллах, ялангуяа цөлжилтийг бууруулах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Элчин сайд хоёр улсын эдийн засгийн гол бүс нутаг болсон танай аймагт аж үйлдвэр, бүтээн байгуулалт, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлж байгаад талархалтай байгааг дурьдаад боловсрол, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










