



















УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Эдийн засаг, хөгжлийн яамнаас буюу Л.Гантөмөр сайдаас оруулж ирсэн саналын дагуу Ж.Батзанданг ийнхүү бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон байна. Энэхүү албан тушаалыг улсын баялгийн санг арвижуулах, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх үндсэн үүрэгтэй гэж ойлгож болох юм.
Энэ тухай "Эрдэнэс Монгол Нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тайлбарлахдаа:
Ашигт малтмалын хуульд Үндэсний баялгийн санг оруулж стртаегийн болон үүсмэл орд гэж оруулсан. Үүсмэлийг дагаад бөөн хулгай байгаа. Төрийн эзэмшлийн стратегийн ордууд дээр төрийн эзэмшил тогтоох ёстой. Хууль батлагдсанаас хойш нэг жилийн дотор тотгоохгүй бол Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгч томилно гэж оруулсан. Ийм механизм байхгүй бол хэн ч тоохгүй. Тиймээс хувийн хэвшил яаралтай хэлэлцээрээ хийх ёстой.
Хүч нэмэхийн тулд Ж.Батзанданг стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон гэж ойлгосон
Ж.Батзанданы тухай 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө ШИНЭ намын үүсгэн байгуулагчдын хамт АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн байдаг.
Мөн тэрээр Австрали улсад суух элчин зөвлөхийн албан тушаалыг хашиж байгаад өнгөрсөн онд эх орондоо ирсэн билээ. Улс төрч Ж.Батзандангийн хувьд 2012, 2016 онд Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч 2020 оны сонгуульд өвдөг шороодсон юм.









