



















Сүүлийн жилүүдэд төрийн албанд ажилладаг л бол “Ажил хийдэггүй, авлигач, ард түмнээ үл тоодог” хэмээн хэт ерөнхий дүгнэж, хараал зүхлээр “булшлах”хандлага газар авч байна. “Зүхүүлж зүтгэх” хүн төрийн албанд улам цөөрсөөр. Цаашлаад төрийн албан хаагчдыг дорд үзэх, хөдөлмөрийг нь үгүйсгэх, миний татвараар амьдрагч хэмээн хэн дуртай нь (яг татвараа төлж байгаа эсэх нь тодорхойгүй . . .) доромжлох. Улстөрч, шийдвэр гаргагчид ч төрийн албанд хамаг бурууг нялзаан “нохойд барих мод” болгосоор. Гэвч энэ хандлага үнэхээр шударга юу, эсвэл нийгмийг улам хуваах аюултай хэт туйлшрал уу?

Юуны өмнө төрийн алба гэдэг нэг цул, нэг төрлийн хүмүүсийн нийлбэр биш гэдгийг санах нь зүй. Хот, хөдөөгийн сургууль, эмнэлэг, сумын ЗДТГ, онцгой байдал, цагдаа, нийгмийн халамж, татвар, хил, гааль гээд өдөр шөнөгүй ажиллаж буй мянга мянган төрийн албан хаагч бий. Тэдний дийлэнх нь бага цалин, их ачаалал, иргэдийн бухимдлыг шингээн ажилладаг.
Алдаа дутагдал, хариуцлагагүй байдал тодорхой салбар, тодорхой тохиолдол гардаг уу гэвэл гардаг. Гэхдээ үүнийг бүхэл бүтэн тогтолцоо, бүх төрийн албан хаагчидтай хутган “зүхэх” нь бодит байдлыг гуйвуулсан болно.
Шүүмжлэл хэрэгтэй. Гэхдээ шүүмжлэл баримтад суурилж, засах гарцыг санал болгодог байх учиртай. Харин хараал, доромжлол нь асуудлыг шийдэх биш, харин ч эсрэгээрээ чадварлаг нөөцөө төрийн албанаас үргээж, үлдсэнд нь айдас, халшрах сэтгэлзүй бий болгож байна. “Юу ч хийсэн зүхүүлдэг” орчинд хэн санаачилга гаргаж, хэн хариуцлага үүрэхийг хүсэх вэ?

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Иргэд ипотекийн барьцаа хөрөнгөө бүртгүүлэх, чөлөөлүүлэхийн тулд улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн ирдэг зохицуулалтыг халж, зөвхөн банкны салбараар дамжуулан үйлчилгээг авах боломжийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бүрдүүлэхээр зорин ажиллаж буйгаа талууд илэрхийллээ.
https://youtu.be/yYRCMbiEX-M?si=7OtRrhRlHK7o78Vg
“Зүхүүлж зүтгэх” нь агуулгаараа аюултай. Энэ нь төрийн албыг иргэдийн өмнө тайлагнах, чанартай үйлчилгээ үзүүлэх институц биш, харин доромжлолыг тэсвэрлэх ёстой “бай” мэт болголоо. Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахын оронд муулуулахгүй л бол болоо гэх хандлагыг өөгшүүлбэл институцийн хөгжил таг зогсоно. Иргэн, төр хоёрын хооронд итгэлцэл биш, сөргөлдөөн л үүсэх юм.
Мэдээж төрийн албанд шинэчлэл хэрэгтэй. Тухайлбал шалгаруулалт ил тод байх, хариуцлага бодитой тооцогдох, авлига, ашиг сонирхлын зөрчлийг тэвчихгүй байх гэх мэт. Гэвч энэ бүхнийг урагшлуулах хамгийн үр дүнтэй арга нь мэргэжлийн шүүмжлэл, бодлогын маргаан, иргэний оролцоо. Нийгмийн бухимдлыг бий болгохгүй байх, үйлчилгээг илүү дэвшилтэт болгож болно, харин бухимдлаар далимдуулан төрийн нэр хүндийг гутаах зэвсэг болгох нь алсдаа Монгол улсад л уршигтай.
Төрийн алба бол улс орны “нуруу”. Нуруугаа хугалбал бид бүгдээрээ унах нь гарцаагүй. Алдаа гаргасан, хариуцлагагүй этгээдэд хатуу арга хэмжээ авах нь зүй. Харин үнэнчээр зүтгэж буй олон мянган хүний хөдөлмөрийг үгүйсгэх нь шударга ёс биш. Бидэнд “зүхүүлж зүтгэх” соёл бус, хариуцлагатай шүүмжилж, хамтдаа засах соёл хэрэгтэй байна.
Тэгээд ч төрийн албыг хэт шүүмжлэх нь өөрсдийгөө шүүмжилж буйтай адил. Учир нь төр бол “тэд” биш, бид юм. Бидний сонголт, оролцоо, шаардлагаас төрийн алба төлөвшдөг. Тиймээс хараал биш, хариуцлага; доромжлол биш, шийдэл; туйлшрал биш, тэнцвэрийг барих нь зөв сонголт байж мэднэ.







