Улаанбаатар хотын удирдлагын томилгоонд нэг ноцтой гажуудал хэвийн үзэгдэл мэт ужгирч байна. Хууль, зарчмын хувьд нийслэлийн Засаг даргыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж, нийслэлийн иргэдийн төлөөллийн институцийн хувьд өөрийн бие даасан шийдвэрээр тодруулах учиртай. Гэтэл бодит байдал дээр шийдвэр хаана гарсаар байна вэ?

Шийдвэр намын төв аппаратад, хаалттай өрөөнд, улс төрийн тохироо дунд урьдчилан гарч, НИТХ түүнийг зүгээр л баталгаажуулдаг “Тамга дарах машин” болон хувирсан үйлдэл цадигаа алдсаар байна.
Хэрэв үнэхээр нийслэлийн Засаг даргыг төв намын улс төрийн удирдлага шууд томилж, НИТХ зөвхөн ёс төдий батламжийн үүрэг гүйцэтгэдэг юм бол энэ байгууллагыг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байхын хэрэг алга.
Зүгээр нэг процедурын асуудал биш. Угтаа орон нутгийн өөрөө удирдах ёсны суурь зарчим нуран унаж байгаагийн илрэл.
Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг бол тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх ашгийг төвлөрсөн буюу нэг намын, дангаар ноёрхох улс төрийн нөлөөллөөс хамгаалж, орон нутгийн бодлогыг бие даан тодорхойлох институц.
Харин өнөөдрийн НИТХ төв намын дохиогоор хөдөлдөг, өөрийн улс төрийн шийдвэр гаргах чадамжгүй болж.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Угаасаа төлөөллийн байгууллага биш, зүгээр л улс төрийн дамжуулга ремень байх юм бол тэднийг таслах хэрэгтэй. 1.7 сая хүнтэй Улаанбаатарын асуудлыг намын төв аппаратаас удирдсаар байвал :
-Нэгдүгээрт, хотын дарга иргэдийн өмнө бус, томилсон төвийн улс төрийн бүлэглэлд илүү хариуцлага хүлээдэг, үйлчилдэг болно.
-Хоёрдугаарт, хотын бодлого нийслэлийн бодит хэрэгцээнээсээ илүү намын дотоод тэнцвэр, фракцын тохироо, хоорондын эрх ашгаар тодорхойлогдоно.
-Гуравдугаарт, НИТХ-ын төлөөлөгчид иргэдийн төлөөлөл гэхээсээ намын шийдвэрийг баталгаажуулагчид болно.
Ингээд нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн эрэмбэ, хот төлөвлөлтийн шийдвэрүүд мэргэжлийн үндэслэлээр бус улс төрийн захиалгаар эрэмбэлэгдэх эрсдэл улам гүнзгийрнэ.
Хэрэв НИТХ нийслэлийн Засаг даргаа бие даан хэлэлцэж, сонгож, хариуцлага тооцож чадахгүй юм бол энэ байгууллагыг татан буулгая.
Жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төлөөлөгчдийн бүтэц, ажлын алба, хуралдааны зардал, захиргааны бүтцийг хэмнэе.
Улаанбаатарт дүр эсгэсэн төлөөллийн ардчилал хэрэггүй. Жинхэнэ бие даасан хотын удирдлага хэрэгтэй.Түүнээс хотын иргэдийн мөнгөөр улс төрийн жүжиг санхүүжүүлэхээ зогсоох цаг болсон.









