Улаанбаатар хотын удирдлагын сэлгээ бүрийн дараа нийслэлчүүдэд “энэ удаа өөр байх болов уу” гэсэн зухас найдвар төрдөг. Гэвч энэ найдвар улс төрийн тохироо, намын дотоод эрх ашгийн сүүдэрт замхарсаар ирсэн. Хотын жолоог шинээр атгах Б.Пүрэвдагвын томилгоо ч үүнээс өөр дүр зураг үзүүлсэнгүй.

Түүнийг хотын иргэдийн өргөн хэлэлцүүлэг, бодлогын өрсөлдөөн, мэргэжлийн шалгуураар тодруулсан гэхээсээ улс төрийн аппаратын дэмжлэгээр, нийгмийн сүлжээний “Хөхөлтөөр” гаргаж ирсэн гэхэд хол зөрөхгүй. Энэ бол ганц хүний тухай асуудал биш. Улсын тал, Улаанбаатарын удирдлагын тогтолцоо хэр хэмжээнд иргэдийн өмнө бус, улс төрийн бүлэглэлүүдийн өмнө хариуцлага хүлээдэг болсны илрэл.
Хотын дарга гэдэг бол агаа нарын тохироо, ханцуйндаа наймаалцах албан тушаал биш.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
Энэ бол 1.7 сая хүний өдөр тутмын амьдралын чанар, агаарын бохирдол, түгжрэл, инженерийн дэд бүтэц, төсвийн үр ашиг, газар зохион байгуулалтын цогц бодлогыг зангидах институцийн лидер. Ийм албан тушаалд ирж буй хүнээс хамгийн түрүүнд асуух ёстой асуулт “Ямар реформ хийх вэ?” .
Гэвч шинэ даргын тухай яриа эхлэхдээ л бодлогоос илүү улс төрийн тэнцвэр, фракц хоорондын тохироо, дэмжлэгийн сүлжээ давамгайлж буй нь анзаарагдсан. Энэ нь Улаанбаатарын асуудлыг шийдэхээсээ өмнө улс төрийн өр төлбөрөө барагдуулах шахалт шинэ удирдлагад ирэх үү гэсэн айдас.
Шинэ даргаас пиар биш, шинэ өөрчлөлт хүлээж байна.
Б.Пүрэвдагва даргад ганцхан сонголт бий. Тэр улс төрийн “хөхүүл”, нийгмийн сүлжээний “хөхөлт”-ийн дүр болж үлдэх үү, хотын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан бие даасан удирдагч болох уу?
Цаашид Улаанбаатар хот дахиад л улс төрийн лабораторийн туршилт хэвээр байх уу гэдгийг ч харах юм.
Хотод шинэ дарга хэрэггүй.
Хотод шинэ сэтгэлгээ, шинэ хариуцлагын соёл л хэрэгтэй.







