

Нийслэл өнгөрсөн жилүүдэд сургууль, цэцэрлэг, бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барих төслүүдийг үе шаттай хэрэгжүүллээ. Эдгээр барилга байгууламжийг улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барив. Тодруулбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд 9 сургууль, 19 цэцэрлэг, 1 бага сургуулийг ашиглалтад оруулсан. Харин 2025 онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал зэрэг нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Ингэснээр 2025 онд нийт 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн юм. Түүнчлэн 2026 онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2023 онд нийслэлийн зургаан дүүргийн 132 байршилд 2355 гараашийг чөлөөлөхөөр төлөвлөснөөс 83 байршилд 1445 гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Харин 2024 онд 121 байршилд 1500 гаруй гараашийг буулгасан бол 2025 онд 33 байршилд 325 гарааш буулгалаа. Түүнчлэн 2026 онд 34 байршилд 410 гарааш буулгахаар төлөвлөсөн. Гарааш буулгаж чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, амрах талбай, явган болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол зэрэг тохижилтын ажлыг хийж байна.

Нийслэлээс автозамын түгжрэлийг бууруулах, замын сүлжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд олон төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүллээ. 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчилсэн байна. Тодруулбал,
• 2024 онд нийт 62 байршилд 137.1 км авто замыг бүрэн шинэчилсэн.
• 2025 онд нийт 190.83 км авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажлыг хийсэн.
• 2026 онд нийт 85.8 км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, 13 байршилд 52 км авто зам шинээр барих бөгөөд 5 байршилд 33.8 км авто замыг засаж, шинэчилж байна.

Нийслэлд 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт эхэлсэн нь Сэлбэ хот төсөл. Уг төсөл Засгийн газрын “20 минутын хот” үзэл баримтлалын анхны хот болж, гэр хорооллыг орон сууцжуулах, улмаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрах орчинд олон талт ач холбогдолтой. Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг 1.6 жилд хийж, 2100 гаруй айлын газрыг чөлөөлсөн. Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг ажлыг 2025 эхлүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар ажлын явц 35 хувьтай үргэлжилж байна. Нийт 113 блок орон сууц барихаас 100 блокын барилгын ажил үргэлжилж байна. Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3800 гаруй айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барина.
Нийт 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгасан.
Сэлбэ хотод 45-50 мянган оршин суугч амьдрах тул бизнесүүдийг дэмжиж, ажлын байр нэмэгдэнэ.
Орон сууц бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх филтер суурилуулна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 22 хувиар, авто замын түгжрэлийг 36.3 хувиар бууруулна.

Сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 6 тэрбум гаруй төгрөгийн 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгүүллээ. Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд дараах 15 барилга байгууламжийг буцаан авчээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн
“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжууд,
Урт цагаан худалдаа үйлчилгээний төв,

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээсэлж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
Өргөө зочид буудал
Мөн энэ онд БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, СБД-ийн нэгдсэн эмнэлэг, СТӨ-ний В корпусыг нийслэлийн өмчид буцаан авахаар хэлэлцээр хийж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэйгээр нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1436 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн юм. Ингэснээр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн хүртээмж сайжирч, иргэдийн аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөл бүрдсэн. Мөн хотын өнгө үзэмж, орчны стандарт сайжрав.

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийлээ. Тодруулбал, өнгөрсөн 31 сарын хугацаанд 400 орчим техникээр парк шинэчлэлт хийж хотын, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.доллар болгов. Цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах машин, шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч, модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай тоног төхөөрөмж, усалгааны машин, зам талбай болон хайс хашлага угаадаг машин зэрэг сүүлийн үеийн машин техникээр парк шинэчилсэн юм.
Дээрх хүлээн тоног төхөөрөмж, машин техникийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, хотын аж ахуйн ажилд ашиглаж байна. Эдгээр машин техникийг таван жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг бүрдүүллээ.

Улаанбаатар хот нийт 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэвч үүний ердөө 23.6 хувь буюу 300 орчим км авто зам борооны ус зайлуулах шугамтай. Иймээс сүүлийн жилүүдэд үер, ус тогтдог байршлуудад борооны ус зайлуулах шугам сүлжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, өргөтгөх ажлыг эрчимтэй хийв.
Тодруулбал, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км борооны ус зайлуулах шугам угсарч, авто замын борооны ус зайлуулах 225 шүүрт худаг, 57 үзлэгийн худгийг шинээр барьж ашиглалтад оруулав. Мөн 655 шүүрт худгийг засварлан шинэчлэв.
Харин 2025 онд 11 байршилд 16.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарч, 2022 оноос он дамжин хэрэгжсэн 1.8 км үерийн хамгаалалтын даланг барьж ашиглалтад оруулав. Энэ оны тавдугаар сарын байдлаар 3699 метр борооны ус зайлуулах шугамыг угсраад байна.
Борооны ус зайлуулах шугам сүлжээг өргөтгөсөн нь дараах ач холбогдолтой.
Үер, ус тогтдог эрсдэлтэй байршлуудын аюул буурсан.
Авто замын эвдрэл, хагарал багасаж, замын насжилт уртассан.
Иргэдийн аюулгүй зорчих нөхцөл сайжирсан.
Хөрсний болон орчны бохирдол буурсан.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС









