



















Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яам хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE) санаачилгын дэмжлэгтэйгээр “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийн Байгаль орчны бүлэгт санал авах олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.09.26/ зохион байгууллаа.
Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд “Байгаль орчны тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгын хүрээнд Анхдагч экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Байгалийн нөөцийн хамгаалал, нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг сайжруулах чиглэлээр хүлээгдэж байгаа үр дүн, хэрэгжүүлэх арга зам, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тусгаад байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

Хэлэлцүүлэгт холбогдох яамд, агентлагууд, иргэний нийгмийн болон судалгаа шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл 60 гаруй хүн оролцлоо. Оролцогчдоос байгаль орчны мэдээллийн чанар, хүртээмж, хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт, биологийн олон янз байдлын хамгаалал, иргэдийн оролцоо, газрын доорх усны хайгуул судалгаа, хүлэмжийн хийн ялгарал, хот суурин газрын ногоон болон цэнхэр дэд бүтэц зэрэг асуудлаар санал гаргалаа.
Таван жилийн үндсэн чиглэлийн төслийг ногоон эдийн засгийн зарчимд нийцүүлэн боловсруулахад салбарууд, төсвийн ерөнхийлөн захирагчдын үр дүнг харилцан уялдуулах, олон талын оролцоог хангах асуудал чухал ач холбогдолтой юм.











