
🔹 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлыг өнөөдөр Гүйцэтгэх захирлын ээлжит шуурхай хуралдаанаар хэлэлцлээ.
🔹 Энэ үеэр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд төмөр замын тээврийн үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангах, төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх, хөдөлгөөний болон тээврийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах зэрэг асуудлаар холбогдох нэгжүүдэд үүрэг чиглэл өглөө.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
🔹 "Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт” чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нийт 7 сая тонн ачаа тээвэрлээд байна.












