АНУ-ын Ерөнхий прокурор Пам Бонди Жеффри Эпштейний (Америкийн санхүүч, буяны үйлсээрээ алдартай байсан боловч, сүүлд хүүхдийн бэлгийн мөжлөгийн хэрэгт холбогдсон гэмт хэрэгтэн. Тэрээр хоригдож байхдаа өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн гэдэг ч ихээхэн эргэлзээтэй гэж олон нийт үздэг ) үйлчлүүлэгчдийн жагсаалтыг хүлээн авсан бөгөөд одоогоор хянан үзэж байгаа гэдгээ баталлаа. Энэхүү баримтууд Ерөнхийлөгч Трампын зааврын дагуу түүний ширээн дээр ирсэн байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМП ЖЕФФРИ ЭПШТЕЙНИЙН ХАМТ

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
"Одоогоор миний ширээн дээр байгаа, хянаж үзэх гэж байна" гэж Ерөнхий прокурор Пам Бонди Fox News-т өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. "Энэ нь Ерөнхийлөгч Трампын шууд заавар." гэсэн байна. Эпштейний баримтуудаас гадна, Жон Кеннеди (JFK) болон Мартин Лютер Кинг (MLK)-тэй холбогдох файлуудыг зэрэгцүүлэн шалгаж байгаа аж.
Түүнээс "үнэхээр гайхшруулах" зүйл олдсон эсэхийг асуухад Бонди "Одоохондоо үгүй" гэж хариулжээ.
Ерөнхий прокурор эдгээр баримтын агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд шалгалтын явцын хугацааг тодорхойлох боломжгүй гэсэн байна. Энэхүү шалгалтыг явуулах тушаалыг Ерөнхийлөгч шууд өгсөн бөгөөд процесс үргэлжилж байгаа тул цаашдын шинэчлэлтүүдийг хүлээх хэрэгтэй гэж тэмдэглэжээ.










