



















Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа засгийн газрын харъяа нэгжүүддээ томоохон хэмжээний цомхотгол хийнэ гэсэн амлалтандаа хүрч эхэллээ. Тухайлбал засгийн газрын хаяръяа хэд хэдэн агентлагт цомхотгол хийгдээд байна. Доналд Трампын засаг захиргаа холбооны хоёр сая засгийн газрын ажилтанд ажиллаас гарах санал тавьсаны дараа пүрэв гарагт (2-р сарын 13) хэд хэдэн харъяа агентлагтууд дотор өргөн хүрээний цомхотгол хийж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдэгджээ.
Энэхүү авч хэрэгжүүлж буй цомхотгол нь засгийн газрын цар хүрээ болон зардлыг бууруулах Трампын сонгуулийн амлалтын нэг хэсэг бөгөөд эхний ээлжинд туршилтын хугацаанд буй ажилтнуудад (сүүлийн нэгээс хоёр жилийн дотор ажилд орсон) нөлөөлж байна. (Туршилтын хугацаанд байгаа ажилтнууд нь хуулийн хүрээнд хамгаалалт харьцангуй сул байдаг)

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Цомхотголд өртөж буй агентлагуудын дунд Боловсролын яам, Хэрэглэгчийн санхүүгийн хамгааллын товчоо, Хүний нөөцийн удирдлагын алба (OPM), Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA), Ерөнхий үйлчилгээний удирдах газар (GSA) болон Жижиг бизнесийг удирдах газар (SBA) зэрэг багтжээ.
Зарим агентлагуудын ажилчид цомхотголд өртсөнөө и-мэйлээр болон бичгээр хүлээн авсан байна.
Тухайлбал хүний нөөцийн удирдлагын албанаас (OPM) 200 орчим туршилтын ажилтан ажлаас халагдсан мэдэгдлийг авахаасаа өмнө урьдчилан бичсэн зурвасыг хүлээн авсан тухай эх сурвалж мэдээлсэн. Цомхотгол явагдаж буй агентлагуудын хувьд “OPM”-ийн заавраар байгууллагынхаа туршилтын хугацаанд ажиллаж буй ажилчдын жагсаалтыг гаргах үүрэг хүлээсэн байна.
Түүнчлэн, Трампын засаг захиргааны гаргасан ажилтнуудтай тохиролцох санал (бүтэн цалин, тэтгэмжийг 9-р сар хүртэл олгох нөхцөлтэйгээр сайн дураараа ажлаа өгөх) дээр холбооны 73,000 гаруй ажилтан гарын үсэг зурсан байна.











