АТГ-аас УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг авлига, албан тушаал болон мөнгө угаах гэмт хэрэгт буруутган өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд мөрдөн шалгаж, хэргийг өнгөрсөн есдүгээр сард шүүх рүү шилжүүлжээ.
АТГ мөрдөн шалгах явцдаа Т.Бадамжунайгаас ₮11 тэрбумаар үнэлэгдэх газрыг хураан авчээ.
Тухайлбал, Т.Бадамжунай нь УИХ-ын гишүүн байхдаа Сонгинохайрхан дүүрэг дэх Баянголын амны зүүн энгэрт хүргэн Ж-дээ 100 га газар авч өгсөнийг шинжлэхэд хууль бус байсан гэж АТГ үзжээ. Тиймээс газар олголт нь хууль бус тухайн газрыг төрд буцаан авах ёстой гэж үзэж, ийнхүү хураан авсан байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Мөн тухайн газрын зарим хэсгийг гадаадын компанид ₮2 тэрбумаар худалдаж, тухайн мөнгөөрөө банк бус санхүүгийн байгууллага байгуулсан нь мөнгө угаах гэмт хэргийн шинж агуулсан байж болзошгүй гэжээ. Ингээд хураан авсан газрыг одоогийн ханшаар үнэлэхэд ₮11 тэрбум хүрсэн бөгөөд 72 га газрын 50.5 га нь төрийн мэдэлд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарсан юм.











