



















Товч агуулга
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп жирэмсэн эмэгтэйчүүдэд Tylenol (Монголчууд п арацетромол гэж нэрлэдэг) хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлэв
Tylenol үйлдвэрлэгч болон эрдэмтэд энэ нь үндэслэлгүй гэж мэдэгдэв
Leucovorin эмийг дэмжсэн ч эмч нар судалгааны үр дүн дутмаг гэв
Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүүхдийн вакцин болон жирэмсэн үед хэрэглэдэг түгээмэл өвчин намдаагч болох Tylenol-ыг аутизмын эмгэгийн үндэс хэмээн холбон ярьж, шинжлэх ухааны нотолгоонд суурилаагүй мэдэгдэл хийсэн нь АНУ-ын эрүүл мэндийн салбар дахь маргааны гол сэдэв болоод байна.

Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр Бүгд Найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд эмнэлгийн зөвлөгөө өгч, өвчин намдаагчийг хэрэглэхгүй байх, түүнчлэн түгээмэл вакцинуудыг нэг дор эсвэл хэт эрт хийлгэхгүй байхыг давтан зөвлөв.
Гэвч эмч нарын холбооноос өгч буй зөвлөмжөөс тэс өөр энэхүү мэдэгдэл нь олон жилийн судалгаагаар батлагдсан, Tylenol-ийн идэвхтэй найрлага болох ацетаминофен нь жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд аюулгүй гэсэн дүгнэлттэй зөрчилдөж байна.
“Би үүнийг шуудхан хэлье. Tylenol бүү хэрэглэ. Хэрэглэж болохгүй,” гэж Дональд Трамп мэдэгдсэн. Тэрбээр вакцины талаар “Танай хүүхдийг амьдралдаа харж байсан хамгийн их зүйлээр шахаж дүүргэхийг бүү зөвшөөр” гэж нэмж хэлсэн.
Tylenol нь дэлхий даяар өргөн хэрэглэгддэг, зарим оронд парацетамол нэрээр танигдсан өвчин намдаах эм юм.
Трампын баг leucovorin (фолиний хүчил) эмийг аутизмын шинж тэмдгийг эмчлэх боломжтой гэж санал болгосон.
Гэвч Америкийн Хүүхдийн Эмч Нарын Академи, Америкийн Эмэгтэйчүүдийн Эмч нарын Коллеж зэрэг олон арван эрүүл мэндийн байгууллага, судалгааны хүрээлэн, аутизмын төлөөх байгууллагууд ерөнхийлөгчийн мэдэгдлийг эрс эсэргүүцэв.
“Tylenol аутизм үүсгэдэг гэх, leucovorin эмчилнэ гэх баримтууд нотлогдоогүй бөгөөд энэ нь зөвхөн айдас төрүүлж, бодит шийдэлгүй байхад худал найдлага төрүүлж байна” гэж Аутизмын эрдэмтдийн эвсэл мэдэгдлээ.
Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жуниорын хамт зогсож байсан Трамп вакциныг шүүмжилж, вакцин бүр аюулгүй биш гэж мэдэгддэг Кеннедигийн байр суурийг давтан хэлж, вакцин болон аутизмын хоорондын холбоог дахин судлахыг уриалав. Энэ онол өмнө нь олон удаа няцаагдсан билээ.











