



















Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурлаар 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарын 2025 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлтэй танилцаж, дүгнэлээ. Хурлаар даргын зөвлөлөөс дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

- Нийгмийн даатгалын хууль тогтоомж, бусад хуулийг чанд мөрдөж ажиллах;
- Аймаг, дүүргийн эдийн засаг, санхүү, хүн амзүйн судалгааг сайтар хийж, ажилтайгаа уялдуулж ажиллах;
- Ил тод, нээлттэй, шилэн, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллах, бүх шатанд хяналт тавьж ажиллах;
- Газар, хэлтсийн дарга нар удирдлагын манлайллыг үзүүлж ёс зүйтэй ажиллах, төрийн албан хаагчийг хууль бус үйлдэл хийхийг шаардахгүй байх;
- 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг хугацаанд нь гаргах;
- 2026 оны төсвийн төслийг маш үндэслэлтэй, сайтар боловсруулж ирүүлэх;
- Орлогын төлөвлөгөөг биелүүлж ажиллах, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг бууруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах;

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
- Малчин зэрэг албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хамралтыг нэмэгдүүлэх;
- Ажил олгогч, иргэд, даатгуулагчийн өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх, үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, хүнд сурталгүй үзүүлэх;
- Аймаг, дүүргийн засаг захиргаатай мэдээлэл солилцож, нягт хамтран ажиллах зэрэг болно.
Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын үйлчилгээг бүрэн цахимжуулах зорилтыг тавин ажиллаж байна.
Ингэснээр ажил олгогч, даатгуулагч, харилцагчид орон зайнаас үл хамааран нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай авах, цаашлаад салбарын үйл ажиллагаа шилэн, ил тод нээлттэй, ашиг сонирхлоос ангид ажиллах боломж бүрдэх юм.
Тиймээс дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрууд хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод, түргэн шуурхай ажиллах шаардлагатайг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Б.Батжаргал онцоллоо.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











