



















Удирдах ажилтны шуурхай хурал зохион байгуулав. Цаг үеийн шинжтэй мэдээллийг УЦУОШТ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ХХҮГ, БШУГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг танилцууллаа.

Ихэнх хугацаанд нийт нутгаар +30 градусыг давж, аагим халуун өдрүүд үргэлжилж, хуурайшилт ихсэх тул их халалтаас үүссэн гэнэтийн дуу цахилгаантай аадар бороо, үер ус, нөөлөг салхи, наршилт болон тал хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
27, 28-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
✅️ЦАГДААГИЙН ГАЗАР : Тамхины хяналтын тухай хуулинд ЕБС, дотуур байрнаас 500 метр хүртлэх зайнд тамхи худалдан борлуулахыг хориглосон байдаг энэ хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.
Урин дулааны цаг ирж төв суурингаас орон нутгийг чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж олон улс, орон нутгийн чанартай болон сум, суурин аялал жуулчлалын бүс нутгийг холбосон авто замуудад хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг журам зөрчигдөж хүн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирох эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2025” нэгдсэн арга хэмжээ 6,7,8 сард явагдана. Тус арга хэмжээний хүрээнд төв зам дагуу хяналт шалгалт хийгдэж байна хөдөлгөөнд оролцож буй иргэд бүсээ бүслэх, хурд хэтрүүлэхгүй байх, шөнийн цагт гэрлээ шилжүүлдэг байхад уриаллаа.
✅️ОБГ : 2025 онд Монгол улсын Шадар сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Засаг даргын 2025 оны А/46 дугаар захирамжаар гамшгаас хамгаалах "нүүн шилжих дадлага, сургууль" "Иж бүрэн" сургуулийг Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дарьганга, Сүхбаатар сумдад зохион байгуулж уг ажиллагаанд 354 төрийн албан хаагч, 160 иргэн, 92 сайн дурынхан хамрагдсан байна.
Үер ус нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Баруун -Уртын голын орчим цүнхээл үүсэн 2 газар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна. Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байх,Гол, усны ойролцоо бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх, согтууруулах ундаа хэрэглсэн бол гол, усанд орохгүй байх, зориулалтын бус хэрэгсэл ашиглахгүй байх, баталгаат гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
✅️ХХҮГ : ХХҮГ-т нийт бизнес эрхлэгч, гарааны бизнест зориулсан Стартап хөтөлбөр хэрэгждэг. 17 сая төгрөгний явуулын номын сангийн төсөл шалгарсан тус төслийн онцлог нь Баруун -Урт сумын 3-р сургуулийн 10-р ангийн сурагчид төсөлд шалгарсан.
Мөн малжуулах төсөл хэрэгжиж байна өнгөрсөн онд 507 малчин төсөлд хамрагдсан бол энэ жил 40 малчин төсөлд хамрагдах боломжтой болжээ.
Сумд мөн иргэдийн төлөөлөгчдын хурлын шийдвэрээрээ малжуулах төсөл хэрэгжүүлж буй 3 сум байгаа гэлээ. Аймгийн Засаг даргын дэмжлэгээр 10 хүртлэх сая төгрөгөөр санхүүжүүлж 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгэээр шалгаруулж байна уг төсөлд 9 төсөл ирснээс 7 төсөл шалгарч 2 төсөл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5 төсөл нь санхүүгийн дэмжлэг авсан байна.
✅️БШУГ : 6 сарын 18-21ны хооронд элсэлтийн шалгалт амжилттай болж өнгөрлөө. Аймгийн хэмжээнд 9 хичээлээр давхардсан тоогоор 1734 шалгуулагч оролцсон.
Үүний 1612 нь энэ хичээлийн жилд 12 анги төгссөн сурагчид байна.
Сүхбаатар аймаг 9 хичээлийн дунджаар урьдчилсан байдлаар 4 байранд явж байна. Нийт 9 хичээлийн 8 хичээлээр улсын болон орон нутгийн дундажаас дээгүүр 1 хичээл дундажаас доогуур үнэлэгдсэн байна.
Энэ хичээлийн жилд 2 хичээлээр 4 сурагч 800 оноо авсан байна.
Нийгмийн ухааны хичээлээр 3 сургуулийн сурагч Б.Маргад, Математикийн хичээлээр 1-р сургуулийн А.Оюун-эрдэнэ, М.Билэгтөгөлдөр, 4 сургуулийн сурагч Г.Алтан -очир нар авчээ.
Улсын хэмжээнд математикийн хичээлийн гүйцэтгэлээр 5 байранд жагссан амжилтыг үзүүллээ.
Аймгийн хэмжээнд бүрэн дунд боловсролын 11 сургуулиас 4 -р сургууль манлайлж 3-р сургууль болон Мөнххаан сумын сургуулиуд 2,3-р байрыг эзэлсэн амжилт үзүүлсэн байна.
✅️АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА П. МӨНХЖАРГАЛ
Аймгийн Засаг дарга тэгш ой тохиож буй сумдад ажиллаж ойн баярын ажлын явц гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж үүрэг чиглэл өгч ажиллаж байна.
✅️Аймаг, сумдын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагууд гадна өнгө үзэмж, орчин тойрныхоо цэвэрлэгээ үйлчилгээнд онцгойлон анхаарах, гэрлэн чимэглэл хаягийг нэмэгдүүлж тогтмол асаах, замын уулзвар дээр байрлах гэрлэн дохионы цагийг уртасгах үүрэг чиглэл өглөө.
✅️Энэ жил Цайрт менериал ХХК-ны 20 жилийн ой тохиож байна аймгийн баяр наадмыг тус компанитай хамтран өндөр хэмжээнд зохион байгуулна гэлээ.
Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Тамгын Газар











