



















Нийгмийн даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран ажиллах зорилго бүхий “Итгэлцлийн аян”-ыг 2025 оны 09 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд 1 сарын хугацаанд зохион байгуулж байна.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэхүү итгэлцлийн аяны хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өртэй ажил олгогчийг алданги, торгууль зэрэг хуулийн хариуцлагаас чөлөөлж, өр барагдуулах хугацаатай гэрээ байгуулах, харилцагч банкны дансны гүйлгээг хаахгүй байх, өмнө нь хаагдсан дансыг нээх, тухайн байгууллагын даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, шимтгэлийн өрийг бууруулах зэрэг үйл ажиллагааг ажил олгогчтой хамтран зохион байгуулна.
Итгэлцлийн аянд нийтдээ 19.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











