
✅Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Хассуурь сантай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн 120 тусгай хэрэгцээт хүүхдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд амжилттай хамрууллаа.
📌 Баянгол дүүргийн хэмжээнд нийт 1,100 орчим тусгай хэрэгцээт хүүхэд бүртгэлтэй байдаг. Иймд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зорилтын хүрээнд бүх хүүхдийг үе шаттайгаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тус үзлэгээр:
🩺 Мэдрэл
🩺 Цусны эмгэг
🩺 Чих, хамар, хоолой
🩺 Зүрх, судас
🩺 Үе мөч
🩺 Мэс засал
🩺 Хоол боловсруулах эрхтэн
🩺 Шүд
🩺 Нүд
🩺 Бөөр, дотоод шүүрэл
зэрэг олон чиглэлээр иж бүрэн оношилгоо хийгдлээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Эдгээр үзлэг нь хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, цаашдын эмчилгээ, хяналтыг зөв төлөвлөхөд онцгой ач холбогдолтой юм.
👏 Нийгмийн хариуцлага, сайн дурын үндсэн дээр энэхүү ажлыг хамтран хэрэгжүүлсэн ЭХЭМҮТ болон Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан, удирдлагууддаа гүн талархал илэрхийлье.
🚑 Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлгүүдэд туулах чадвар сайтай яаралтай түргэн тусламжийн автомашин олгохоор ажиллаж байна.
✅ Цаашид иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай, тав тухтай орчинд хүргэхэд анхааран ажиллах болно.










