Гол агуулга:
Визгүй нэвтрэх арга хэмжээ нь Ази-Номхон далайн дээд хэмжээний уулзалтын өмнө аялал жуулчлалыг дэмжих зорилготой.
БНСУ-ын Шинэ засгийн газрын үед БНХАУ-тай харилцах харилцаа ойртож буй үед хүлээлтийн дунд гарсан шийдвэр.
БНХАУ-ын жуулчдын эрэлт нэмэгдэхтэй холбоотойгоор БНСУ-ын үйлчилгээний салбарын хувьцааны ханш өсөв.
Лхагва гарагт БНСУ 2025 оны 9-р сарын 29-нөөс 2026 оны 6-р сар хүртэл БНХАУ-ын жуулчдыг богино хугацаагаар визгүй нэвтрэх боломж олгох болсноо мэдэгдлээ. Уг мэдэгдэл нь БНСУ-д болох Ази-Номхон далайн дээд хэмжээний уулзалтын өмнө гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой алхам аж.

Энэ шийдвэр нь анх 2025 оны 3-р сард зарлагдсан бөгөөд БНХАУ өнгөрсөн оны 11-р сард БНСУ болон зарим гадаадын жуулчдад визний хөнгөлөлт үзүүлсний дараах хариу алхам ажээ.
Мөн тус алхам нь БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч, либерал үзэлт Ли Жэ Мёнг засгийн эрхэнд гарсны дараа хоёр орны харилцаа сайжирна гэсэн хүлээлтийн үед хийгдэж байгаагаараа онцлог юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
БНСУ-ын Аялал Жуулчлалын Яамны мэдээлснээр, уг шийдвэр нь БНХАУ-ын “Үндэсний баярын амралт” буюу 10-р сарын эхний долоо хоногт тохиох олон нийтийн амралтын өмнө хэрэгжиж эхлэх бөгөөд энэ нь гадаадын жуулчдын урсгалыг сэргээж, дотоодын эдийн засгийг идэвхжүүлэхэд нэмэр болно гэж үзэж байна.
Энэхүү шийдвэрийг Ази-Номхон далайн дээд хэмжээний уулзалтын өмнө аялал жуулчлалыг сэргээх арга хэмжээний зөвлөлдөх хурлын дараа танилцуулсан ажээ.
БНСУ 2025 оны 10-р сарын 31-нээс 11-р сарын 1-ний хооронд 21 улсын оролцоотой Ази-Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зүүн өмнөд нутгийн Гёнжү хотод зохион байгуулах бөгөөд энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар нүүр тулсан уулзалт хийх талаар яригдаж байгаа юм.
Санхүүгийн зах зээлд үзүүлсэн нөлөө
БНХАУ-ын жуулчдын эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй холбоотойгоор Солонгосын их дэлгүүр, зочид буудал, казино, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьцаа огцом өслөө.
Hyundai Department Store (069960.KS) – хувьцааны үнэ 7.1% өсөв
Hotel Shilla (008770.KS) – 4.8% өсөв
Paradise (034230.KS) – казино операторын хувьцаа 2.9% өсөв
Hankook Cosmetics (123690.KS) – 9.9% өссөн үзүүлэлттэй байна.











