
📝✅Ирэх жилийн боловсролын салбарын төсвийн талаар санал өгөх иргэд цахимаар болон хэлэлцүүлэгт оролцож байр суурь, санал хүсэлтээ илэрхийллээ.
✅ Иргэд энэ сарын 10-ны өдрийг дуустал
www.ebudget.edu.mn цахим хуудсаар дамжуулан боловсролын салбарын ирэх жилийн төсвийн төсөөлөлтэй танилцах, төсөвт тусгах шаардлагатай гэсэн санал хүсэлтээ илгээх боломжтой.
✅ Олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр төрийн бус байгууллага болон багш нарын үйлдвэрчний эвлэл, багш, эцэг эхийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ.

📊 Боловсролын салбарын сүүлийн жилүүдийн төсвийг харвал:
2022-2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4,0-5,2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын 12,6-16,4 хувийг эзэлж байна. Жишээлбэл энэ жил боловсролын салбарын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 2,25 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын 16,4 хувьтай тэнцэх хэмжээнд батлагджээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
✅ Хэлэлцүүлэгт оролцсон иргэний нийгмийн болон эцэг эхийн төлөөлөл хувьсах зардал, үдийн хоол, сэтгэл зүйчийн хүртээмж, хөгжлийн ялгаатай хүүхдийн тэгш суралцах эрх зэрэг төсөвт тусах санхүүжилт болон бусад хүчин зүйлээр нь анхаарах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийллээ.

✅ 2027 онд ДНБ-д эзлэх боловсролын салбарын төсөв нь 7,61 хувьд хүрч, 2026 оны түвшнээс 2,94 нэгж хувиар нэмэгдэх тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан байна.
✅ Өнөөдрийн хэлэлцүүлэг нь боловсролын салбарын төсвийг батлахад олон нийтийн оролцоог хангаж, боловсролын салбарын төсвийн төслийг илүү оновчтой, хэрэгцээнд нийцүүлэн боловсруулах зорилготой юм.








