
"Монголын эдийн засгийн форум"-ын зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Төр бизнестэй өрсөлдөхгүй, хот бизнес эрхлэхгүй бөгөөд харин бизнес эрхлэх таатай, ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлнэ. Бид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, зөвшөөрөл, зохицуулалтын хүндрэлүүдийг бууруулан, төслийн ил тод байдал, хариуцлагыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Улаанбаатар хот дараагийн хөгжлийн шатандаа шилжиж байна. Бидэнд өсөн тэлж буй зах зээл, хэрэгжүүлэх томоохон төслүүд, хувийн хэвшлийг дэмжих бодлого бий. Гэхдээ энэ хөгжлийг дангаар хэрэгжүүлэх боломжгүй. Хотын ирээдүйн өсөлт нь төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагчид, хөгжлийн байгууллагуудын бодит түншлэлд тулгуурлана. Төр-хувийн хэвшлийн түншлэл нь зөвхөн санхүүжилтийн хэрэгсэл бус, эрсдэлийг зөв хуваарилах, төслийн чанар, менежментийн үр ашгийг дээшлүүлж, иргэдэд илүү чанартай үйлчилгээ хүргэх хөгжлийн механизм юм. Нийслэлийн зүгээс хөрөнгө оруулагчдын санал, санаачилгыг нээлттэй хүлээн авч, шийдвэр гаргах үйл явцыг илүү шуурхай, ойлгомжтой, үр ашигтай болгохын төлөө тууштай ажиллана. Бид Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, ногоон, ухаалаг, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна” гэлээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэхүү уулзалтын хүрээнд
• Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Дэд төвүүдийг түшиглэж орон сууцжуулах төслүүдийн талаар,
• Эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг Эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийн талаар,
• Замын хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Л.Хосбаяр Авто зам, нийтийн тээврийн төслүүдийн талаар танилцуулсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС









