Хиймэл оюун ухаан (AI)-аас үүдэлтэй ажлын байрны цомхотгол 2026 онд харьцангуй бага байх төлөвтэй байна гэж хөрөнгө оруулалтын судалгааны байгууллага Bridgewater Associates үзжээ.
Эдийн засгийн тогтвортой байдал нь ойрын хугацаанд AI-ийн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөөг сааруулж байгаа аж.

AI-ийн хэрэглээ одоогоор төдийлөн өргөн тархаагүй бөгөөд АНУ-ын компаниудын 20 хүрэхгүй хувь нь хоёр долоо хоногийн хугацаанд бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаандаа AI -ыг хэрэглэсэн гэж мэдээлжээ. Энэхүү хэрэглээ нь голчлон мэдээлэлийн технологи болон мэргэжлийн үйлчилгээний салбаруудад төвлөрсөн байна.
гэж Bridgewater АНУ-ын Хүн Амын Статистикийн Хорооны мэдээлэлд үндэслэн дурджээ.
AI ашиглаж буй компаниудын 90 гаруй хувь нь сүүлийн зургаан сарын хугацаанд ажилчдынхаа тоонд ямар нэг өөрчлөлт хийгээгүй аж. Харин ажиллах хүчний бүтэц, тоонд нөлөөлсөн тохиолдлуудын хувьд ажилтны тоо буурсан гэхээсээ илүү нэмэгдсэн гэж мэдээлсэн компаниуд олон байсан байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Bridgewater ойрын хугацаанд энэхүү эерэг дүр зургийг өөрчилж болзошгүй хоёр гол эрсдэлийг онцолжээ.
Үүнд:
-АНУ, Ираны дайн хурцдах эрсдэл.
-Компаниудын AI-д хийж буй их хэмжээний хөрөнгө оруулалтаас үүдэн зардлын хэмнэлт хийх явдал аж.
Хөдөлмөрийн зах зээлд AI-ийн нөлөөнөөс шалтгаалсан томоохон доргилт гарахгүй байгаа ч хиймэл оюун ухаан эдийн засгийг хөргөх хэмжээний нөлөөг мөн үзүүлэхгүй байгаа. Энэ нь инфляцын дарамтыг удирдахад Холбооны Нөөцийн Банкны өмнө шинэ хүндрэл үүсгэж болзошгүй гэж Bridgewater анхааруулжээ.
Өөрөөр хэлбэл, ажлын байрны нийлүүлэлт өндөр хэвээр байвал компаниудад цалин өсөх дарамт үргэлжилж, инфляцыг бууруулахад хүндрэл учруулж магадгүй юм.










