Банк болон улсын бүртгэлийн ажилтнууд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт долоон хүнийг яллагдагчаар татаад байгааг ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал нэр бүхий банкны ажилчид төрийн байгууллагын алба хаагчид бүлэглэж мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард банкны ажилчид болон улсын бүртгэлийн ажилтнууд мөн нэр бүхий иргэд бүлэглэж цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Улсын бүртгэлийн ажилтнуудын тухайд дүүргийн хэлтэст ажилладаг байна. Банкны ажилчид нь нэр бүхий хоёр компанийн ажилчид гэдгийг мөн мэдээллээ. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах заалтаар хэргийг шалгах юм байна.
Одоогоор долоон хүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж, саатуулсан. Шалгалтын ажил дуусаагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.










