Шүүхийн шийдвэрээр “Чингис хаан банк” ХХК-иас нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 101.7 тэрбум төгрөгийг хүүгийн орлогын 1.8 тэрбум төгрөгийн хамт нийт 103.57 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 18.6 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах арга хэмжээ аваад байна. Үүнээс 11.1 тэрбум төгрөгийн авлагыг мөнгөн хөрөнгөөр, 7.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэн аваад байна.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Эдгээр хөрөнгүүдийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нээлттэй дуудлагын худалдааны зарыг тухай бүр Монголын мэдээ сонин болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас, фэйсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх болно.
Та бүхнийг энэхүү нээлттэй дуудлага худалдаа болох үед идэвхитэй оролцохыг урьж байна.
Нээлттэй дуудлагын худалдаагаар борлуулах хөрөнгийн мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд
11-321138 утсаар холбогдож лавлана уу.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар













