



















Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны “Аян зохион байгуулах тухай” А/126 дугаар тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан хаагчдын манлайлал” аяны хүрээнд ММНБИ-ийн 8 дугаар Их Хурлыг тохиолдуулан Нийгмийн даатгалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ерөнхий нягтлан бодогч нарын төлөөллийг оролцуулсан 3 үеийн уулзалт боллоо.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Даргын зөвлөл уулзалтад оролцсон бөгөөд ахмад болон дунд, залуу үеийн төлөөллүүд сэтгэгдлээ хуваалцаж, салбарын нягтлан бодох бүртгэлийн хөгжлийн талаар санал солилцсон юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны “Шагнах тухай” А/179 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын тогтолцооны эхлэлийг тавин нийгмийн даатгалын байгууллагыг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Баянзүрх дүүрэг, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын ерөнхий нягтлан бодогч, ахмад санхүүч О.Цэндээхүү, Л.Мира нарыг агентлагийн “Хүндэт дэвтэр”-т бичиж, дурсгалын гэрчилгээ олгов.
Уулзалтын үеэр ММНБИ-ийн 8 дугаар Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон Б.Даваахүү, Б.Алтанцэцэг, М.Армия, Ц.Эрдэнэтуяа, Р.Нэргүй нарт баяр хүргэсэн.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











