



















Их маргаан дагуулдаг, Стивен Кингтэй X (хуучнаар Twitter) дээр санаатайгаар маргалдах дуртай хуйвалдааны онолч гэгддэг энэ эрхэм АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны (FBI) дэд даргаар томилогдсоноор олон нийтийн анхаарлын төвд ороод байна.
Дан Бонжино ямар угсаа гаралтай вэ?
Бонжинотой холбоотой олон зүйлсийн дунд хүмүүсийн хамгийн их сонирхож буй нэг сэдэв бол түүний угсаа гарвалын асуудал юм. Түүний төрх байдал нь тодорхой бус тул олон хүн түүнийг Хар арьстан эсвэл Испани гаралтай байж магадгүй гэж таамагладаг. Гэсэн ч түүнийг цагаан арьстан гэж үзэх нь ховор.
Википедиа хуудсанд нь түүнийг “Итали гаралтай” гэж бичсэн байдаг ч тэрээр бага насныхаа талаар нэлээд нууцлаг ханддаг. Тэрбээр Нью-Йоркийн Куинс дүүрэгт төрсөн бөгөөд эцэг, эх нь бага байхад нь салсан. Тэрээр "Life Inside the Bubble" хэмээх дурсамж номдоо өгүүлснээр, түүний ээж Жүди нэгэн эртэй болзож эхэлсэн бөгөөд тэр хүн нь Бонжино болон түүний ахыг хүчирхийлдэг байжээ. Улмаар түүний төрсөн эцэг тэднийг тэндээс гаргаж, боловсрол эзэмшихэд нь тусалсан аж. Гэсэн ч Бонжино аль эцэг, эхээсээ итали гаралтайг олонд дэлгээгүй байна.
Түүний арьсны өнгө, үс засалтын хэв маягаас шалтгаалан хар арьстны цустай байж магадгүй гэсэн таамаг бий. Гэвч зарим хүмүүс Өмнөд Италичууд төрөлхийн бор шаргал арьстай байдгийг сануулж, энэ таамгийг үгүйсгэдэг. Одоогоор бидний баттай мэдэж байгаа зүйл бол түүний итали угсаатай гэсэн мэдээлэл юм.
Маргаантай Дан Бонжино
Бонжино бол хуучин цагдаагийн ажилтан, Нууц албаны (Secret Service) агент, улс төрч бөгөөд одоо FBI-ийн Дэд Даргаар ажиллаж байна. Мөн тэрээр улс төрийн тоймч бөгөөд "The Dan Bongino Show" подкаст болон "Unfiltered with Dan Bongino" нэвтрүүлгийнхээ ачаар алдаршсан.
Хэрэв түүний шоунуудыг үзэж байгаагүй бол 2021 онд COVID-19 цар тахлын үеэр хийсэн мэдэгдлүүдийг нь сонссон байх магадлалтай. Бонжино вакцины эсрэг байр суурьтай байсан ч өөрөө вакцин хийлгэсэн нь олон дагагчдыг нь төөрөгдүүлсэн. Тэрбээр тухайн үед ажиллаж байсан "Cumulus Media" компанид шаардлага тавьж, вакцин хийхийг албадсан бодлогоо цуцлахыг шаардаж, үгүй бол ажлаа өгөхөө мэдэгдэж байв.
Нууц албанд байх үедээ тэрээр Жорж Бушийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа, Барак Обамагийн эхний бүрэн эрхийн хугацааны үед Ерөнхийлөгчийг хамгаалах хэлтэст (Presidential Protection Division) ажиллаж байсан. Ажилласныхаа дараа 2012 онд АНУ-ын Сенатад нэр дэвшсэн ч ялагджээ. Дараа нь 2014 онд Төлөөлөгчдийн танхимд өрсөлдөж мөн л ялагдсан. Улмаар 2015 онд Флорида мужид Сенатын сонгуульд дахин нэр дэвшсэн ч анхан шатны сонгуульдаа бүдэрсэн байна.
2019 онд тэрбээр Мэтт Дрүжийн Drudge Report-тэй өрсөлдөх "Bongino Report" мэдээллийн платформоо байгуулсан юм. Энэ нь хурдан хугацаанд олон үзэгчтэй болжээ. 2021 онд түүний подкастыг "Cumulus Media" албан ёсоор хүлээн авч, улмаар тэрээр Fox News дээр өөрийн "Unfiltered with Dan Bongino" нэвтрүүлгээ эхлүүлсэн.
Гэсэн хэдий ч 2022 онд YouTube түүний суваг дээрх видеонуудыг цар тахлын маск зүүх журмыг шүүмжилсэн хэмээн устгаж, сувгийг нь бүрмөсөн хаасан. Өнөөдөр түүний "The Dan Bongino Show" подкастыг "Rumble" платформ дээрээс үзэх боломжтой.











